Дуу оруулагч жүжигчин Б.Мөнгөнцэцэг "ЭХНЭРИЙН УРХИ КИНОНЫ ҮНЖЭ, АВГА НАРТ ДУУ ОРУУЛСАН ТҮҮХЭЭС"
Description
Энэ удаа би iSee.mn сайтад тавигдахаар “UBS” телевизийн дуу оруулагч жүжигчин Б.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Өдөр бүр бидний хойморт дуу хоолойгоороо “залардаг” энэ бүсгүйтэй ярилцахад саяхан л уулзсан танилтайгаа ярилцах мэт дотно сэтгэгдэл төрүүлж байв. Тэрээр 11 жил дуу оруулагч жүжигчнээр ажиллахдаа 5000 гаруй кинонд дуу оруулж байсан гэх бөгөөд бид эдгээр олон киноноос зөвхөн “Эхнэрийн урхи” гэж Монголын үзэгчдийг талцуулж, инээлгэж, уурлуулж басхүү баясгаж чадсан киног нь онцлон ярилцав. Бидний “үзнэ, үзэхгүй” гэж хоёр хуваалдан ярилцах уг Солонгос киноны цаана сэтгэлд хоногштол дуу оруулсан Монгол уран бүтээлчид буйг, тэд хэрхэн хөдөлмөрлөж, хэрхэн ажилладаг болох тухай мартаж боломгүй. Б.Мөнгөнцэцэг зөвхөн кинонд дуу оруулаад зогсохгүй, бидний мэдэх “Найрсаг Улаанбаатар”, Мами Поко, Сваровский гэх мэт олон реклам сурталчилгааны текстийг уншсан уянгалаг хоолойт бүсгүй юм. Жүжигчин бүсгүй маань ярилцлагын дундуур дуу оруулж үзүүлсэн хэд хэдэн хэсэг байгаа шүү :)